Парижийн гудам : Зулаа

Зулаа

Өмнөх үг

Аливаа ном, зохиолын өмнөх үгийг зохиолч хэр барагтай бол бичдэггүй. “Том толгойтой” эсвэл “жижиг толгойтой” болохоор бичдэг сурагтай. Би өөрөөгөө хэвийн гэхдээ хааяа “жижиг” заримдаа “том” толгойтой гэдгээ мэддэг учраас өмнөх үгээ бичив.

Энэхүү ном нь Бум-эрдэний Мөнхзул гэдэг хүнийг зохиогч миний бие өөрийн нүдний “градус”-аар харж бичсэн бөгөөд худалдааны зорилгоор бичээгүй болно.

Тэг дүгээр бүлэг

Дурсамжийн дэвтэр

Чи миний амьдралын дурсамж бүрт хамгийн өөрийнхөөрөө үнэрийг шингээдэг. Тэр хачин жигтэй чиний “сүрчиг” миний тархинд нэг дэвтэр бүтээжээ... Зүгээр нэг үг үсэг, тоо бичдэг биш дурсамж бичдэг дэвтэр... Хавтсан дээр нь:

№0-ийн тухай

Нэр: Э.Байгаль

Гэжээ...

Зөөлхөн нээгээд харахад...

Гарчиг

Анхны сэтгэгдэл

Ямар нүдэнд дулаахан юм бэ? Найз болнооо... Гэсэн байв.

Хэдэн хуудас эргүүлээд харахад:

Найман найз түүний нэг нь номер тэг байв... Нээх дотно биш гэхдээ... Найзууд...

Ахиад хуудас эргүүллээ.

8-4=4. Тэдний нэг нь номер тэг. Итгэлтэй хүн. Бас ижил “урсгал”-ын чихтэй. Хамт тооны хичээл тасалдаг. Тэр хүн миний хэн нэгэнд хэзээ ч хэлж байгаагүй зүйлсийн талаар ярилцдаг. Намайг нээж байна... Гэсэн байна.

Харин гэнэт хуудас хав харанхуй бүүр тас харанхуй болжээ...Бараг л 365 хуудас байх... Гэхдээ сайн харвал хар цаасан дээр хар балаар нэг учир нь үл олдох хачин зүйлс бичсэн байна...Ойлгохгүй юм байна... Уншихгүй ээ...

Өө гэтэл цагаан цаасан дээр тов тодоор PLAYTIME 2010 гэсэн байна...Харин үүнээс цааших хуудас нь их хөгжилттэй бололтой шүү эргүүлэх тоолонд инээд хүрээд байх юм...Зарим хуудсан дээрээ ч үл мэдэг нойтон байна...Уйлсан байх...Эргүүлээл байна эргүүлээл байна...Хуудас нь тодорхойгүй зузаанаас зузаан дэвтэр байна...

Чи миний ой санамжинд тодоос тод, зузаанаас зузаан дурсамжийн дэвтэр минь. Чи миний сэтгэлд хэзээ ч байр сууриа тавиагүй номер тэг.

Нэгдүгээр бүлэг

Зүүд, “бийр будаг цаас”

Урд нэг хөл алхаад байх юм. Тэр хэн юм бол?.. алхаал алхаал бас инээгээл уйлаал бас тэнэгтээл утгатай утгагүй юм яриал хэн юм бол?..

Навчис хаялаал, бороо ороол миний яриаг сонсоол намайг зандраал тэр хэн юм бол? Хэн юм бол?..

Мэдэхгүй ганцаараа л байсан юмсан. Тэр охин байх яагаад гэвэл дуу нь нарийхан юм байна... Зүүд ингэж дуусдаг. Сэрээд би хэн байсныг нь мэдэж чадна. Учир нь би нэг “уран зураг” харсан. Тэр гэгээтэй өнгөтэй, энгийн зураас, байдаг л будагтай санагдсан. Тэгээд 3 жил миний хажууд байна. Анх дулаахан сайхан байдаг болохоор нь дандаа харж ярилцаж, үлгэр ярьдаг байв. Он цаг урсан өнгөрөх тусам тэр энгийн зураг биш байсан юм билээ. Үнэтэй будаг бийр хүрсэн нь тодорхой байлаа...

Тэр ч яахав. Хамгийн гол нь энгийн харагдаад байсан зураасууд нь нийлээд хачин сонин зураг байв ... Сайн харах юм бол тээр гүн хэсэгтээ залхсан өнгө цухалзана... Тэгээд үе үе харанхуйд тэр зураас нь улам тодрон тодорч, хүмүүсийн нүднээс дайждаг ид шидтэй......

Хааяа ийм шид үзүүлэх нь хэцүү мэт боловч аль хэдийн миний ертөнцийн нэгээхэн хэсэг болчихсон. Яагаад гэвэл зүгээр л тэр миний харах дуртай хамгийн гоё уран зураг.

Гуравдугаар бүлэг

Сонин нүүдэлтэй туулайн шүдэт

Нүүдэл

Дандаа л төгсгөлийн төсөөлж, нүүдлүүдээс татгалзана. Яагаад гээч энэ тоглоомонд юу ч байсан нэг нь хожиж, нөгөөх нь ялагдана гэдэг энгийн мэт боловч гүнзгий логикийг анзаарчихдаг. Үүнээсээ болж хүсэл нь хаашаа ч юм нүүгээд явчихдаг...

Хаашаа ч хамаагүй...Зөвхөн тэр л хаашаа гэдгийг нь мэднэ. Хачин нүүдэлт...

Ярзайсан шүднүүд

Тэр хүнтэй байхад нулимс биш дандаа л хэдэн ярзайсан шүд олж хардаг. Инээх бүрдээ шөнтгөр “хамар” нь үрчийгээд л хаана ч хамаагүй инээдэг. Хачин жигтэй галзуу хүн. Хэтэрхий олон инээдтэй зүйл ярьдаг болохоор жишээ татах гэхээр “орохгүй” байна. Хамгийн сайн санаж байгаа зүйл гэвээс гэдэс минь тэр хүнээс болж инээсээр байгаад олон олон удаа хөндүүр болж байсан юмдаг...Хахахахаха...

Дөрөвдүгээр бүлэг

Хувийн хэрэг

Түүний мэдэхгүй хэн нэгэнд бол тэр даруухан. Мэдээд ирвэл галзуу. Бүүр ахисан түвшинд бол гаж. Тийм. Гэхдээ ерөнхий мэдлэг өндөртэй. Аливаа зүйлд анхаарлаа хандуулах чадвар сайн. Рок, сонгодог ялангуяа ХИМ сонсдог.Чихэндээ чихэвч уяагчдын нэг. Тэр нь хэтрээд ядаргаа болно гэдгийг нь гэрийнх нь ч би ч хэлдэг. Магадгүй дүлийрсэн хойноо ойлгох биз. Хохо...

Тэгээд ер нь найз нөхдийн уулзалт, хүссэн сонирхосон юмандаа идэвхтэй. Цэвэрч нямбай гээд сайн тал олон. Харин!Сонирхоогүй, хүсээгүй зүйлдээ санаачлага байтугай бодохыг ч хүсдэггүй. Энэ нь бусад зүйлсээ умартан хаяхад хүргэдэг.

Ар гэрийн анхаарал халамж дунд. Эрүүл чийрэг. Гандболын аврага. Алдарт хаалагч. Сайн зурдаг. Цаашид хичээвэл Ардын уран зураач болох нөөц бий...

Тавдугаар бүлэг

Зөн

Хүн бүр тодорхой хэмжээгээр зөн совин байдаг. Бүүр хэн нэгний ирээдүйг бодохоор ямар нэгэн төсөөлөл буудаг. Надад ч мөн адил ялгаагүй. Энэ иймэрхүү хүн болно доо... Ийм явах байх гэсэн зураглал төрдөг. Харин Зулааг бодохоор дандаа л нэг тийм тайван уужуу гэртэй. Зургаа зураал...

Тэгээд хайртай хүнтэйгээ хоёр талаар нь модтой замаар алхаал, дугуй унаал...Гэнэ гэнэгүй найзуудаа дуудаж, хүмүүстэй бужигнах мэт... Магадгүй тэрнээс өмнө хүмүүсээс залхаад тайван жимэр амьдралыг сонгох байх...

Тийм ч олон хүүхэдгүй. Хийх юмаа хийгээд л алсаас хараад л...Удаан хөгжим сонсоол...Дутагдаж гачигдах юмгүй. Дүүрэн амьдарнаа...

Зурдугаар бүлэг

.................................

Тэр надтай заавал учрах ёстой хүмүүсийн нэг. Тэр миний мэдэх хамгийн гоё “дурсамж” сүрчиг. Тэр миний амьдралд таарсан содон хүн. Тэр хэнд ч таалагдах гэж зориглодоггүй зоригтон. Тэр амьдралыг биш хүмүүсийг хайрладаг амьдрагч. Тэр сүүдрийг хардагч гэрэл байгаа мэддэг саарал нар. Тэр олон хүнд зүрхээ хуваадаггүй дурлагч. Тэр ямар нэгэн ИЗМ-д дургүй ЗУЛААЛИЗМ. Тэр эцэст нь зүгээр л миний хайртай хэн нэгэн...

Э.Байгаль

Улаанбаатар 2011 7 дугаар сарын 16

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
slngo (зочин)

neg tiim tedniig sain medehgui ch gsen nasnii gedeg ni medregdeed bdag humuus bdagdaa yag l tiim.. on tsag yu ch bish yum shig :)

Байгаль (зочин)

Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)