Парижийн гудам : Зүүд

Зүүд

Зүүд №1

Бороо намуухан шиврэнэ. Хэн нэгэн миний дэргэд зогсох юм...Таалдаа гэсэн шиг хэн гэдгийг нь даанч харж чадахгүй байна. Хэн юм бол???

- Хэн юм бэ? Чи! Хэлээд өгөөч! Хүүе хэн бэ? Хэл! Хэл! Хэл! Тэгэхгүй бол явлаа...

Гэтэл гэнэт нөгөө хүн зүгээр л гараас бариад

- Суу дараа нь мэднээ. Суу! Зүгээр л суу! Одоо өвөл гэтэл бороо орж байна. Битгий яв! Суу! Гэх...

Дандаран дан дан дан...Сэрүүлэг бороог зогсоочихлоо...

Амандаа сэмээрхэн яаж байгаа юм бэ? Би хэн гэдгийг нь харах байсан юм...

Хичээлдээ явах цаг болжээ...

Нөгөө өрөөнөөс

- Миний охион босоорой!!!

- Босчихсооон

- Цайгаа уугаарай хоосон явж болохгүй шүү!

- За

Ёоо яаж гарнаа. Аймар хүйтэн байгаа даа! Гэсээр гарлаа. Энэ утааг яаанаа...За байз эхний пар юу билээ? Аан тийн мэргэжлийн англи хэл...

Цаг өнгөрсөөр... Нэг мэдэхэд хоолны ширээний ард, гэрийнхэнтэйгээ сууж байх юм...Усанд орчихоод өчигдрийн зүүдийг бодож байхад аль хэдийн дараагийн зүүдэндээ ороод юу юу гээд эргэцүүлж эхэллээ.

Зүүд №2

Энэ удаа бороо, цас аль нь ч байсангүй харин нов ногоо цэцэрлэгт хүрээлэн. Энэ лав Монгол биш байхаа...Гэж хүртэл бодно. Зүүд биш ч юм уу? Хамаагүй ээ...Сайхан л байна.

Гэтэл хүрээлэнгийн захад нэг хүн арагшаа харан зогсоно. Тэгээд яг л хажууд юм шиг чангаар “Салхины тухай бодоод өлмийгөө өргө нисдэг юм” гэх...

- Худлаа яриад бай!

- Хийгээд л үз!

- Эхлээд үзүүлээч?

- Хэрвээ үзүүлчихвэл чи миний царай харчихна.

- Яагаад харж болохгүй гэж?

- Харчихвал бүх сайхан зүүд чинь дуусчихна. За за зүгээр л нисэх хэрэгтэй. Нүдээ аниад салхины тухай бодоод өлмийгөө өргө!

Нар инээж байна. Нүдтэй бас хамартай яг 5настайдаа зурж байсан зураг минь мөн байна. Бүдэг ногоон тэнгэрт улбар шар үүлнүүд дунд нисээд байх юм...Тэгээд гэнэт эргэж хараад тэр хүн хэн болохыг мэдэхийн чармайсан боловч тэр аль хэдийн алга болчихсон байв. Тэгээд доошоо харлаа. Гэрээс утаа гарч байна...Бас гол, том том загаснууд...

- Миний охион хэдээс хичээлтэй юм бэ? Гэх дуулдав...

- 11.20 оос...

- За за эртхэн босч цайгаа уу!

- Заа

Ахиад л өдөр дуусав...

Зүүд №3

"Би чамайг хүлээж байлаа" гээд нээх том сарны доор нэг хүн зогсоно. Эхэндээ айдаг байсан бол одоо бүүр дасчихжээ. Энэ царайгаа харуулдаггүй хүнд...

Тэр яриад л байх юм.

     - Би ганцаараа дуу дуулахдаа зөвхөн нэг л дууг дуулдаг. Хэн ч мэдэхгүй гэхдээ чамд л хэлье. Нананананна нанананана нананнананана энэ дууг мэдэх үү?

- Аанхаан мэднэ. Миний багадаа дуулдаг байсан дуу байна шд...

- Тиймээ, би мэднэ...За баяртай...

Дараагийн удаа хаана уулзах вэ?

- Мэдэхгүй ээ!

Сайхан зүүднээс сэрээд яагаад ч юм нэг л догдолж сэрэв. Дараа яах бол..? Надад царайгаа харуулах болов уу? Миний мэдэх хэн нэгэн байх болов уу? Гээд л...Гэхдээ тэр нэг л зүйлд маш их итгэлтэй байлаа...Миний зүүдний эзэн ч гэсэн надтай уулздаг...Намайг мэддэг...Нэгэн зэрэг зүүдэлдэг...Энэ үнэхээр зүүд үү? Эсвэл...

Зүүд №111

Зүүд бүрхэг байна. Ямар ч өнгийг мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдөр л харах хэрэгтэй өнөөдөр л...Тэр надад амласан...

- Сайн уу?

Гээд огцом эргэж харлаа...

- 2-лаа хаана амьдрал дээрээ хаана уулзах уу?

- Мэдэхгүй ээ!

- Ямар ч байсан чи гурав тоолоод нүдээ нээхэд намайг харах болно.

- За

Гээд чихэнд чийртэй утасны хонх тасалчихлаа...Яаанаа би царайг нь санахгүй байна. Ямар тэнэг юм бэ? Санахгүй байна...За байз...Үгүй үгүй үгүй гээд уйлж эхлэв.Тэгсэн ч санасангүй.

Хаана ч явсан нэг хоёр гурав гээд нүдээ нээдэг боллоо. Заримдаа бүүр хачин хачин хүн харна. Нэг удаа бүүр шал согтуу өвгөнг хүртэл хараад юу хийгээд байгаагаа ойлгохоо болов.

Хамгийн сүүлчийн зүүдэн болзоо

- Чи надад амласан. Би чамайтай уулзмаар байна...

- Уулздаг л биз дээ...

- Би энэ бүгдийг шийдэхгүй...

Тэр шөнөөс хойш зүүдэндээ учирсангүй...Хэцүү байна... Нананананна нанананана нананнананана...Тэр дууг нь л санаж байна гээд санаа алдав. Нэг хоёр гурав...Гэтэл гэнэт хэн нэгэн хажууд

- Чи л мэддэг миний дуу.

гэх... Харахаасаа үхтлээ айв. Яанааа яах бол үгүй дээ...

Зүүд ямар нэгэн утга учир агуулдаг бас ямар нэг зүйлийг сануулдаг. 20 жилийн өмнө би цэцэрлэгт байхад зураг зурахад минь тусалдаг тэр л бяцхан найз бид хоёрын амьдрал зүүдэнд эхэлсэн...

Зүүд...

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
А.Энхмэнд

Эндэхийн биш тэндэхийн амьдралаар амьдрахсан...

Gangaa (зочин)

Гоё

Аурора

neg l shn setgegdel turj bh chin ee

bi bas ih sonin zuud zuudiljisima...huuchin nz bandia yg 3n udur daraallaj zuudelsen ehlel urnul tugsgul gd l yg uil ywdlaar n daraalluulaad l.....margash yah bol ged l unehr bodogddg ym bilee.hamgiin suuliin uduruu bayrtai gj heled l ywjihsan dahij zuudlegdegui.Sonin ym bilee aih j shig xxe

Байгаль (зочин)

Шал тэнэг бичсэн байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)