Парижийн гудам : Мола

Мола

Би чамайг анх харсан. Эгэлхэн инээдэг чамд тэр даруй зүгээр л татагдсан.

2 дахь удаагаа харлаа. Яасан ч өндөр юм бэ дээ... ичээд байна.

Энэ удаа 3 дахь удаагаа харалцахдаа чи надаас асуулгүй шууд бүсэлхийгээр минь тэврээд үсийг минь үнэртээд байх юм... яагаад зүгээр л таалагдаад тэр үү?

Хэдэн минут магадгүй нэг цаг өнгөрлөө. Хамт өвсөн дээр тэнгэр дээрх үүлний хөдөлгөөнийг ажиглангаа энгийн зүйлс ярилцан хэвтэнэ.

3 цагийн дараа

Би үлдлээ...

Танай зуслан дээр...

Даарна. Гэхдээ дээгүүрээ лав биш. Учир нь чиний куртик дулаахан байна. Шөнө. Майханд бие биенийхээ өөдөөс хараад л хэвтээл байна...зүгээр л өөрийхөөрөө... ямар ч дүр эсгэлгүй... Чиний уруул миний уруулыг... үнсээл үнсээл... миний амьдралын хамгийн сайхан үнсэлт. Майхан нурлаа. Хэн нэгэн дээрээс сууна зүгээр л тоохгүй үнссээр...хайрлаж дурлаж байгаагаа илэрхийлэлцэнэ...

Явах цаг боллоо...

Гэнэт маш хүчтэй бороо...гүйнэ...намайг гэрт оруулж өгөхөөр гараас бариал үнсэх гэж оролдоно...бултчихлаа...үс зангидаж өгнө...ээж аавд загнуулахгүй гэж...би орлоо...

Олон олон мэссэж...

Гэхдээ уулзсангүй...

ахиад уулзсангүй...

зүгээр л уулзсангүй...

дурлаж байсан юмсан...

яагаад яагаад яагаад...

үнэхээр таваг дүүрэн чихрээс хамгийн амттай ганцхан чихрийг хүлхэж хүлхэж байгаад идээд дуусгачихлаа...

санаад байна...

хөөрхий ганцаардагч Мола минь...

000 оны 44 дүгээр сарын 133 дахь өдөр

                                                                                                   Саарал шувуу

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

яасын болдоо

beer (зочин)

uul ni saihan tuuh yum yagaad saltsiin be

beer (зочин)

uul ni saihan tuuh yum yagaad saltsiin be

азука (зочин)

тийм чихрийг нэг л идэхэд хангалттай...тэгээд түүндээ бүх амьдралынхаа туршид бялуурч явах болно оо

non (зочин)

bolson yvdal yumuu :)

...

Болсон явдал байхаа зүүдлээд л байсан шд...

maya (зочин)

ямар сонин гоё сэтгээ вэ

Аурора

.............

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)