Парижийн гудам : Түүнийхээр би...

Түүнийхээр би...

Түс тас! Түүний ертөнцийн эс болсон эрх чөлөөний хоолных нь нэг чухал хэсэг эрхэм Радио Толгойтнуудын уран бүтээлээс сонсонгоо найзынхаа талаар бичихийг оролдох болно. Энэ дажгүй хамтлаг. Олон далдага үгнээс залхах хандлагатай хүн учир цөөхөн хэдэн оригналь үгс хэлэхэд л хангалттай ойлгох онцлогтой. Тэр үгсийг хайхаар миний тархи эрэл хайгуул хийж энэ хүнийг дотроос нь мэдрэхийг хичээлээ. Харин эрлийн төгсгөл ирэхэд миний тархины эд эсүүд эгэл даруу байдлаар: -Тэр гэр бүлийнхэнтэйгээ байхдаа энгийн нэгэн хүн төрөлхтөн гэж харагдсан, тэр үеийн олон анд нөхдийнхөө хажууд Никулины наргианд элгээ хөштөл инээж, номоо урдаа тавьчихаад уншаагүй мэт л содон харцаар эргэн тойрноо ширтэнэ. Тэр дүнгээ сонсоно. Молодец!!! Таалагддаг залуугаа хааяа нэг том алаг нүдээрээ хэнэггүйхэн хайж хараад, байвал тэр л биз!!! байхгүй бол тэр биз!!! Харин түүний дотоод ертөнц үрүү өнгийн харах үед хачин сонин зүйл миний сонирхолыг татдаг. Үзэсгэлэнтэй нэгэн саруулхан ойд тэр балетчины хувцас өмсөөд цэцэг усалж, тэнгэрлүү дээш харж зогсоод шиврэх борооны дусал бүрийг алган дээрээ хайраар шингээж, газрын хөрсийг гэмтээхгүй гэсэндээ зөөлөн зөөлөн бүждэг. Түүний дотор зөрчил илэрвэл тавгүй байгаа нь илт мэдрэгдэнэ. Улам бүр өөрийгөө амьдрал гэгч асуудалд маш хурдацтайгаар нээж байгаа цав цагаан өрөөнд шидэт саваа барин суугаад сонгодог ертөнцийг зурж буй зураач юм. Тийм тэр бол сэтгэлийн зураач. Тэр бусдын сэтгэлийг гайхалтай дүрслэн чин сэтгэлээсээ уран зураг бэлэглэдэг. Чи бол намайг амьдралд татдаг гоц үзэгдлүүдийн нэг юм.

Б.Мөнхзул 2010.10.31нд

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
13

үнэхээр таалагдлаа..Astronaut..

Termless (зочин)

Цэнхэр шувууд бичсэн зүйлүүд маань таалагддагт би их баярладаг. Яагаав нөгөө 0-р галт тэргийг хүлээж байгаа Termless шт. Гэхдээ блог хөтлөхөө больсон хэхэ.

13

Яагаад больцийн? энэ хэний блог ийн..

Termless (зочин)

Өө тэгээл ер нь больсон. Гэхдээ бичсээр л байгаа. Санаанд орсоноо. Энэ сайн найзын маань блог. Саяхан ийм хөрөг бичиж өгөөд. Тэр нь чамд таалагдаж бас нэг сонин тохиолдол юмдаа.

13

Аан зөв зөв..

Termless (зочин)

Намайг цэнхэр шувуу гэдэг зураг зурсан яг тэр өдөр чи блогт маань сэтгэгдэл бичсэн байж билээ ооё хаха :P

13

хэхэ тиймүү..сонин юмаа..бичлэгнүүдий чинь уншмаар л байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)