Парижийн гудам : ″Галзуу″

″Галзуу″

Хоёр талаараа байшингаар хашигдсан хавчиг гудамж. 4 даврхын хүү тэр бүх үйл явдлыг эхнээс нь дуустал л ажигласан.

- Хүүш энэ /.../юм - Үгүй ...

- Айн чи чинь тэнэг юм уу? /.../ за юу

- Би юу? Гээд Улаан нь заамдаж авлаа. Хөмсөг нь гол хэсгээрээ дээшээ болоход нүд нь дагаад томорлоо. Шүдээ зуусан Цэнхэр гараа атгаад эхлээд шанаад тэгвэл зөрүүлээд чамд илүү хариу өгнө дөө гэсэн нүдний өнцөг гаргана.

Улаан:

- Тэнэг хүн тэнэг л байдаг юм шдээ. Тэрийг өвдсөн эсвэл тахир дутуу болсныхоо л дараа илүү ойлгоно. Май!!!!!!!!!!!!!!!!!!!

Цэнхэр:

- Харин цэцэн хүн яадаг гээч. Түрүүлж миний биед гэмтэл учруулсан учраас ... би гомдолтой гэдэг үгийг шүүх дээр сонсоно. Хахаха Гэж бахархалтай орилно. Завтай, сониучхан хүмүүс тал талаас нь үзнэ. Нэг нөхөр бүүр Улаан аа Улаан аа гээд л... өндрөөс ажиглагч жаалд тэр тавариш их л хөөрүү тэнэг шиг санагдаж жуумалзaхад хүргэв. Улаан: - Тэр шүүхэд чинь үзэл бодолд хурцаар нэвтэрсний төлөө шийтгэл тэр ч байтугай цаазаар авах уу айн чи хэлдээ гээд гараа буулгав.

Цэнхэр:

- Тиймхэн юмнаас уу? Гээд ёожтой инээнэ.

Улаан:

- Би бол үзэл бодлоороо амьд яваа нэгэн. Энэ чиний харж байгаа би зүгээр л хэлбэр. Намайг агуулга л чиглүүлдэг.

Цэнхэр:

- Агуулга минь! Бид бол хэлбэрүүд. Чи ганцаараа л агуулга. Бидний дүрмээр л амьдрана.

Улаан:

- Би хэний ч эрх чөлөөнд халдаагүй. Зөвхөн миний л үзэл бодлыг хүндлээгүй хэн нэгнийг алмаар санагддаг гээд ширүүн харснаа нэг юм эрж хайгаад... гартаа буу бариад цэнхэр лүү... Тас нис... Улаан: Хамаг бие нь сулбайж зоригтойгоор инээмсэглэнэ.

- Миний дүрмээр та нар миний хуулиар миний хамгийн үнэтэй үнэлэмжинд гох дарсан алуурчинд яг таарсан шийтгэл. Энэ биеийг минь ав хамаагүй ээ ав энэ чинь та нарын хэлбэр биз дээ ав ав....

7 хоногийн дараа Харанхуй. Гаваа дагаад харласан бугуй руугаа доош харан ширээний ард муухай царайлан гөлөлзөнө. Түүнтэй хамт зөвхөн ганц гэрэл л гунигтай гийнэ.

Хар хослолт эрхэм:

- Чи өөрийнхөө зөв гэж бодсон хэвээрээ л байна уу?

Улаан:

- Тийм

Хар хослолт эрхэм

- Чи ч шазруун гөлөг юм даа

Улаан:

- Би одоо яах надад хамаагүй болсон. Ойлгож байна уу? Хийх ёстойгоо л хий Хар хослолт эрхэм:

- Байна уу? Аан эмч нар ирсэн үү? Оруулах хэрэгтэй байна...

2 өдрийн дараа... Нар улбар туяагаараа , алга болж буйгаараа баяртай хэмээнэ. Энэ мөч 4 даврхаас гоё харагддаг болохоор бас ээжийхээ торыг харах гэсэндээ тагтан дээр нөгөө л хүү зогсоно...

Асаалттай зурагт гэрийнхэн нь хаягыг хэлэх үед жаал ухасхийн тасгалгаа руу гүйнэ. Гөлрөнө. 4 давхрын хүү:

- Нөгөөөөөөөө улааааааааааааааан галзуу гэнэээ. Магадгүй бид ч галзуу юм билүү?

Тэр цоо эрүүл ч байж болох шүү дээ…

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Termless (зочин)

Тэдний дотор улаан галзуу амьдардаг юм. Бусдын үзэл бодол уруу буу тулгадаг цаг бушуухан хувьсаад тулгасан ч тулгаагүй ч тулах цэг нь бүгдийг их буугаар шүршээд өгнө. Сансрын нисгэгчээ алив бичээд бай сайхан болсон байна.

Gorgeous

мнннннннн юм бүхэн 2 талтай. Хэн хаанаас нь ямар өнцгөөр харахаас шалтгаалаад зөв санагдана. Туйлын үнэн гэж байхгүй туйлын буруу гэж байхгүй.

rock (зочин)

anarhist

А.Энхмэнд

... хүмүүс үргэлж бодлоо зөв, мэдрэмжээ бодит, итгэлээ үнэн гэж боддог... өөрийгөө өөрөө гэж боддог... үнэндээ тийм биш ч байж болох тухай ерөөсөө боддоггүй... бодол минь, мэдрэмжүүд, итгэл үнэмшил маань бүгд худал байх боломжтой... бид бид биш ч байж болно...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)