Парижийн гудам : Кулибар

Кулибар

Ээж аав нь ажил хийнэ. Улайрна. Тэдний хамгийн бага охин гэртээ ганцаараа л... Гэрт нь анир үгүй. Харин цонхных нь цаана хүүхдүүдийн бужигналдах чимээ л үе үе сонсогдоно. Тэр хөшигнийхөө цаанаас ажиглана. Дараа нь тагтны хаалга үүднийх шиг түлхүүр шаардлагагүй болохыг мэдээд 4 давхраасаа тэдэнд тоглоомоо шидэж өгнө. Тэр үеэс хойш 10 гаруй жил өнгөрч цагаан теркогоо орчин үеийн ретузээр солиж, үсэндээ зүүсэн улаан лентээ тайлсан ч “наадгайгаа” нөхдөдөө өгдөг цайлган, гэнэн нэгэн хэвээрээ л... Харин би тэр хүүхэд шиг хэрнээ этгээд түүнийг мэдрээд миний амьдралын хоёр намар л өнгөрч байна.

Эхний намар буюу кулибар:

Кулибар бол маш ховор таримал цэцэг. Гэхдээ эгэл биш гэдгийг тарьсныхаа дараа л ухаардаг. Учир нь анх харахад энгийн байдаг л ногоон өнгөтэй. Сэтгэл гарган тордох тусам өнгө нь хувирч алаг цэцэгсээрээ эзнийхээ сэтгэлийг байнга жаргана. Тэр ял кулибар шиг. Түүнийг анх харахад эрхэмсэг даруухан эгчмэд л санагдсан. Гэтэл харилцах тусам тэр өөрийнхөө ертөнцийн гэрэлийг сүүдрийн хамт мэдрүүлсээр л байсан юм. Гэхдээ би түүний тэр их хурц гэрэлийг сүүлд л олж харсан. Оюутны эхний саруудад түүний сүүдэр л нүд гялбуулж байлаа.

Идэвхи зүтгэлтэй ангийнхан маань “хайртай багш нарынхаа” “алтан үгсийг” урдуур суун сонсох гэж хаалгаар багталцаж ядан адуу мал шиг дайрч байхад тэр бараг л ганцаараа сүүлд ороод чимээгүйхэн ард сууна. Орсон хойноо харин нүүрээ будна, нөгөөдүүлтэйгээ буу хална. Нэг өдөр хичээл ордгоороо орж байж. Багшийг юм хэлээд дуусангуут хүүхдүүд ХООХ ХҮҮХ гээл... тэгсэн мань эр юу ч хэлснийг нь мэдэлгүй ЯАСАН ЦАС ОРЖ БАЙГАА МУУ гээл чангаар хэлмэгц анги тэр чигээрээ инээдэм...дандаа л ангийнхныгаа баясгана. Түүнийг шоолно. Тоох ч үгүй. Хацар нь хонхойж ирээд л инээхээс хэтрэхгүй...

Тэр өгсөн үүрэг даалгаврыг халтуурдана эсвэл шалгах өдөр санадаг байлаа. Гэтэл гэнэт 2-р улирал эхэлмэгц бие даахаас салхаа байж хичээл номоо давтдаг боллоо. Даваатогтохын нүд томорч ирээд л: - Манайхаааан! Манай ангийн нэг хүн аймар өөрчлөгдөж байна энэ юуных вэ? Гээл баатрыг маань ичээнэ. Хэрэг явдлын учир тайлагдав. Тэр дурласан Жулета болсон байлаа. Харин Ромео нь хичээлээ байнга хийдэг шилдэг оюутан. Мань эр тэгээд л бие даахыг хоёр дахь гэрээ болгосон байж... Түүний ахиц дэвшил, хичээл зүтгэлийг дэмжигчид өдрөөс өдөрт нэмэгдэж баатар маань ч үнэхээр л өөрчлөгдөж байсан юм. Гэхдээ хөгжилтэй хөөртэй зангаа орхиогүй.

Хоёр дахь намар буюу Кармен

“Эрх чөлөөтэй төрсөн би эрх чөлөөтэй үхнэ би” хэмээх Кармены хамгийн сүүлд хэлдэг үг өөрийн эрхгүй түүнийг үйлдлийг санагдуулдаг. Тэр хүссэн л бол хийдэг. Таалагдахгүй бол илэрхийлнэ. Ямар нэгэн байдлаар. Тэгээд хамгийн сайхнаараа... хэн ч таалагдах гэж хичээдэггүй. Түүнд олон жүжигт тоглох шаардалага байдаггүй. Учир нь тэр өөрийнхөө амьдралын хамгийн үнэтэй, чухал роль. Тийм ч учраас хүн бүр түүнийг хайрладаг байх. Ардчилалыг мэдрэх энэ байдал нь багш нарт хүртэл анзаарагддаг. Байнга нэрийг нь дуудаж анхааруулга сануулга авч эгдүүцлийг нь хүргэнэ. Бас л хичээлийн нэг өдөр. Давчуу дэлэгт ангиараа миний номонд ... та нар ойлголж байна уу гэдгийг мани мэгзэм мэт байн байн сонсож сонирхолгүй заах хичээлээ сонирхолтой хүлээж авах албатай мэт нааш хар нааш аа наашаа гээл... энэ нь яаж баатарт маань таалагдах вэ дээ дүргүй байгаагаа илээрхийлнэ. Нүүрээ будаал будаал будаал ... Багш - Чи их хөөрхөн байна. хоёулаа найзлах уу? Дараагийн удаа энд урд суугаарай гээд л анхаардалд нь өртөж уурыг нь хүргэчихнэ. Тэр алиа, хэнэггүй мэт харагдах боловч ертөнцийг үзэх үзэл, сонирхол нь тэс өөр . Сэтгүүлчийн ур чадвар, монголын түүх гээд номыг бараг сөхөж ч хардаггүй атал Битлез Зориг агсаны тухай номнуудыг нүд салгалгүй жинхэнэ бие сэтгэлээрээ уншина. Уран зураг, амьд хөгжим, тамхи түүний хувьд эрх чөлөөнийх нь хоол. Мөрөөдөл нь асар тодорхой зорилготой хүн. Ямар нэгэн асуудалд нухацтай зөв шийдвэр гаргадаг. Нэг үгээр ухаалаг...

00 өөрөө охид орж гарна. Хар савхи, өвдгөө хүрсэн урт гутал. 2 хөлөө солбиж зогсоод баруун гартаа тамхиа бариад утааг нь аажуухан тайвнаар гаргана. Харц нь нэг тийм гунигтай. Хэцүү байна гэж хэзээ ч амнаас сонсож байгаагүй ч энэ байдал түүний далд гунигийн надад төрүүлдэг.

Дүгнэлт

Миний баатар дандаа тааралдаад байх кактус биш. Ховорхон учрах кулибар. Тэр бусдад таалагдах гэж хичээдэг инээмтгий хүн биш тэр эрх чөлөөт Кармен. Тэр хошин шогын өндөр мэдрэмжтэй Чаплин. Тэр өөрийн гэсэн уужим хэзээ ч давтагдашгүй ертөнц билээ...

Хайртай шүү Аня 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Termless (зочин)

Ih goy mederch durslel saitai bichsen bnaa bayar hurgiye

Аня (зочин)

Хэцүү байна гэж хэзээ ч хэлдэггүй болхоор хүмүүс хэцүү биш бна л гэж боддог байхдаа ))

Хайртай чамд

nachin (зочин)

goy bainaaa ooriinxoo bichsniig bodxoor ichij baina vnexeer mederch chadaj /Jinxene noxorlol vxesnii daraach urgeljilne/ neeree beatles unshidag bilvvv ter nomiigna za sanajxii xariultiina tsagna bolxoor oilgooroi tgd ooroo xatsraa xonxoilgodgooroo xonxoilgood tamxilii geel ineene dee tsaadax chine

LHAMAA (зочин)

ENE MINII ENE NASANDAA SONSSON HAMGIIN SHAN HOROG SHUU HAIRAA KK HOISHID OLON OLON HOROG SONSSON CH BI ENEIIG MARTAHGUIEE MINII ANYAA YG L IIM HUN CHAMDAA ZONDOON HAILTAI NUD MINI KK

satan_amaraa (зочин)

ania goy boljee

amaraa (зочин)

sain bolj hamgiin goyn ene bna

А.Энхмэнд

гайхалтай байлаа... хэн нэгэнд хайрлахаас, дэргэд нь хамт байхаас илүүг өгч чадах ганц зүйл бол ойлгох, ертөнцийг нь мэдрэх байдаг байх... эсвэл эсрэгээрээ энэ л жинхэнэ хайр байх...

Azuka

“Эрх чөлөөтэй төрсөн би эрх чөлөөтэй үхнэ би”-Яг л АНЯ.............гайхмаар сайхан бүр маш сайхан мэдрэмжтэй охин шүү чи минь...бүхнийг чам шиг мэдэрч чаддаг хүн ховор байдаг нь харамсалтай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)