Парижийн гудам : Надад таалагддаг залуу

Надад таалагддаг залуу



Асаагуурын чимээ орцоор түгэж нарийхан хуруундаа галын цог гялбуулан чимээгүйхэн тамхилна...

Намайг ирснийг хараад

Бодлогоширч байснаа гунигтайгаар инээмсгэлэнэ. Хар савхиа тайлаад зөөлхөн мөрөн дээр минь тавихад үнэртээд л баймаар сайхан ...

- Бүүвэйн дуугаа сонсох уу?

Гээд гитараа шүүрнэ.

Бид чимээгүй шатан дээр сууна. Би таалагддаг мөрөө дэрлээд аятайхан хайраар бүүвэйлүүлэнэ. Тэр намуухнаар...

Энэ хөгжим чиний мөр, үнэр

.

Даруу, инээхдээ хонхойдог хацар, намайг төөнөх гуниг, зөөлхөн харц, бага зэрэг урт үсээ малгайгаар дараад өмсдөг энэ бүх байдал чинь яг л зөөлөн шиврэх бороо мэт.

Message – inbox- text- nuguu gazraa...

Нөгөө газар манай орц. Таван давхар. Миний таалагддаг залуу иржээ...

Бидэнд бусад шиг толинд хараад байх шаардлагaгүй. Учир нь би чамд чи надад таалагддаг.

Аярхан санаа алдаж байна...Хэн хэн маань юу ч ярихыг хүссэнгүй. Зүгээр л хамт амьд байгаагаа мэдрээл...

Бүдэг гэрэлтэй 5 давхарын 4 дэх шатан дээр суух ноосон малгайтай чиний мөрийг дэрлэсэн унтлагны хувцастай бийг санаж байна....

Хэн нэгэн хамгийн түрүүнд надаас түүнийг яасан юм бэ гэж асууна...

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Simple (зочин)

Санааа алдав... Би яасан юм бэ? гэж асуухаа болилоо...

Termless (зочин)

Нээх гоё кино үзсэн юм шиг л сэтгэлд таатай сайхан бичлэг байна шүү! Молодец!

Nachin (зочин)

ene Olziitogs neeree nasaaraa namaig zovoox xvn dee 1rdliin dasgal erx cholootei baixiin urlag geed nomon deerne Moddiin deer zas orno 1 bas 2 gj baidiin ene duunii ug 3txana baixaa neg sudarnuudiinxaa toosiig archixdaa olj avaad niitelnee

amaraa (зочин)

goy boljee

А.Энхмэнд

... зарим өдрүүд яг л борооны дараах үнэр шиг... хичнээн цээж дүүрэн амьсгалж үнэрлэсэн ч дараа нь бидэнд юу ч үлдэхгүй... үнэрийг нь төсөөлж, хэн нэгэнд ярьж ч чадахгүй... гэхдээ л хааяа үл мэдэг үнэртдэг... дурсамж болон үлддэг...

13

гоё бичжээ...Энэ лемонс нь миний хийсэн өчүүхэн зүйл байна кк

Атаархуу Азаа

гоё болжээ

Angela

Neeree goya bichleg bn shu. Buur goya sanagdchlaa./ Yalanguya tolind harah hereg baihgui bi chamd chi nadad taalagddag gedeg heseg n gaihaltai

slngo (зочин)

yund iim gegeen hirgui.iin yund iim goe.iin. nuguu gazar ch saihan gazar shu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)