Парижийн гудам : Миний мэдэх хэн “нэгэн”

Миний мэдэх хэн “нэгэн”

Нүдээ зовхиороо хаалаа. Хав харанхуй. Баруун гараа урагш аажуухан сунгалаа. Хамгийн түрүүнд үс баригдана. Жоохон дээшлүүлэхэд хамар, уруул, нүд, хацар, хөмсөг…ямар ч байсан хүн л юм байна. Чимээгүйхэн амьсгал сонсогдоно.

- Ямар өндөр юм бэ? Бас туранхай юм.

Нүдээ нээлээ. Эмэгтэй хүн гэж дотроо тааж байсан зөв байж шүү. Нүдэнд дулаахан харц өөдөөс инээнэ…Энэ бол түүнийг харсан анхны сэтгэгдэл.

Тэр охиныг, “Цастай”, “бороотой”, “нартай” өдрүүдийг мэдэрсээр 7 жил өнгөрчээ. Түүний “дотоод гариг ертөнц” –ийн цаг агаар яг л Парис шиг. Дулаахан, тайван, хайр салхиласан их аятайхан гээч…Миний эрс тэс “шулуухан” “Орос”-ын уур амьсгалыг бодвол тэс өөр.

Парис ч гэсэн дандаа сайхан байхгүй ээ. Элдэв янзын маяг донж байж л таараа. Энэ бүгдэд дөжрөөд удаж байна…

Цав цагаан цамцтангууд урд хойноо эв дүйгээ олоод хоёр хоёроороо суусан танхим. Зарим нь доошоо харан бөөн бодол үзэг балаа амандаа зуун духаа маажина. Зарим нэг нь утас юугаа оролдон хэнээс ч айхгүй бөөн эр зориг болон хээвнэг аав ээж гэлтэй... Харин нөгөө хэсэг нь эрдэмтэн биш байгаа даа гэмээр “жижиг багш”-ийн дүрийг гайхалтай гаргана. Эдгээр дүр зургаас хол дөрвөн охин л байдаг. Хичээл ч хийгээд байгаа юм уу, амьдрал ч яриад байгаа юм уу бүү мэд. Баахан л нүргээн. Инээхийн уралдаанд орсон гэлтэй…тэр дундаас хамгийн хичээнгүйлэн суух охин нөгөө л миний мэдэх хэн ”нэгэн”.

Үсээ янзлана, нүүрээ будна, эмэгтэйлэг хувцас “мода хайна”. Хэн ч харсан хөөрхөн охин. Утасанд нь дуудлага /Цөмөөхөөгийн ая/

- Яасан бэ аваач!

- … л байна. Одоо яах вэ дээ? Нэгэнт болсон явдал. Надад хэцүү байна.

Хайр дурлал түүнийг орхихгүй нөгөө л миний мэдэх хэн”нэгэн”.

Зовлон бүрээ түүнд ярьж болно. Учир нь тэр маш итгэлтэй хүн. Бас их сайн ярилцагч. Хамтдаа шийдэнэ. Асуудал үгүй… Нөгөө л миний мэдэх хэн “нэгэн”.

Урт нарийхан хуруугаараа урд талын үсээ самнаад хойш нь хаялана. Хумсныхаа арьсыг шахна. Хамраа татна. Түүний уурласныг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж болно. Учир нь тэр чимээгүй байдаг… эгэл жирийн монгол охин. Нөгөө л миний мэдэх хэн “нэгэн”.

Өөрийн тойрогт байгаа аз жаргалаас мэдрэхэд хамгийн сайхан бүхэн чамайг тойрч бүжиглэнэ.

Чи миний мэдэх үнэ цэнэтэй хэн “нэгэн” билээ…АНД минь

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
gangaaa (зочин)

naiz chini amid biz dee
ih medremjtei yum aaa

Simple

Хөөх, гоё бичсэн байна гэж магтъя аа. Юмыг ингэж мэдэрч чаддаг чинь бүүр чухал шүү :-bd

...

Амьд амьд
Баярлалаа

eba (зочин)

ene hamgiin shildeg n .,unshsan chn muu undugu sanachlaa.,

Termless (зочин)

tuhh bichlegiin helber ni taalagdav goy bolson

хэн нэгэн (зочин)

энэ фиона юу?

amaraa (зочин)

wow goy bolj

А.Энхмэнд

гайхалтай энгийн... уншихад амттай...

А.Энхмэнд

надад, өнгөрсөнд минь чинийхтэй адил үнэ цэнэтэй "хэн нэгэн" байсан... даанч өнгөрсөнд үлдчихсэн... нэг нэгнийхээ ертөнцийг мэдэрч, нэвтэрч чаддаг байхад жинхэнэ найзын холбоо үүсдэг байх... хэн нэгэнийхээ хувьд чи ч мөн үнэ цэнэтэй хэн нэгэн нь байгаа байхаа... итгэлтэй байна...

slngo (зочин)

hen negnii huvid heregtei gdegee medreh l hamgiin goe. uchigdur nadad heregtei hund bi bas heregtei gdege medsen

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)