Парижийн гудам : Хувцасны шүүгээ

Хувцасны шүүгээ

Бага байхад айдсаас “хорогдох байр” шкаф байж билээ. Олон хувцас дунд хүмүүс байгаа юм шиг сэтгэгдэл төрдөгсөн…

Харин өсөж том болох тусам тэр “хорогдох байр” хөгжимтэй цуг ганцаардлын ордон болчихсон…

…гялтгар өнгөтэй бариулнаас атгаад өөр лүүгээ татахад миний эвтэйхэн суудал харагдана. Сэмээрхэн орон хөгжмөө асаагаад олон зүйл бодох зуур зүүн мөрөн дээр сэв хийтэл хөнгөхөн зүйл хэвтчихлээ. Айдас. Дууг улам улам чангалсаар гэсэн ч нөгөөх зүйл хойноос халуу төөнөөд хүйтэн амьсгал мэдрэгдэнэ. Нуруугаар хүйт даалаа…

Гарч болох байсан боловч төсөөлөлтэйгээ нүүр тулах хүсэл айдастай цуг ТҮГ ТҮГ цохилно.

Зургаа тоолоод харъя гэж шийдлээ

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав

Эр зоригийн хамгийн хүчтэй цохилт ТҮГ Зургаа

Хажуу тийшээ гэрэл тусгаад харахад хайртай ороолт маань үзэгдэнэ.

Айдас чи харанхуйд нуугдсан цаас. Би чамайг “наранд” гаргаж байгаад цаасан онгоц хийгээд зоригтойгоор холын хол нисгэнэ …

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
ХаРиБУ (зочин)

Чи их сонин хүн юм.

Termless (зочин)

Neg tiim tung ni taaruultsan bogino hemjeenii aidas ntr xexe

А.Энхмэнд

Дурлалгүй ертөнцийн блюз дээр Аюурзана "Хүн үхлээс хүүхэд харанхуйгаас айдаг шалтгаантай адилаар айдаг... Юу байгааг нь мэдэхгүй болохоороо" гэж бичсэн байсан... Нээрээ л бид аймаар болохоор нь биш мэдэхгүй болохоороо л тэр зүйлсээс айдаг... Хажуугаар дайрах нохой өөрлүү нь дайрахгүйг мэдэж байвал хүн нохойноос айхгүй... Үхэх өдрөө мэдэж байвал хэн ч үхлээс айхгүй...

А.Энхмэнд

Айдас чи харанхуйд нуугдсан цаас. Би чамайг “наранд” гаргаж байгаад цаасан онгоц хийгээд зоригтойгоор холын хол нисгэнэ …

Энэ 2 өгүүлбэр маш их таалагдлаа...

Uyanga

... No more words!
I like it,,

Inkling (зочин)

neg l dotno medremj turluuu...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)