Парижийн гудам : Playtime 2010 ба амьдралын “нэг өдөр”

Playtime 2010 ба амьдралын “нэг өдөр”

Миний бие Playtime-ийг насаараа хүлээсэн гэхэд буруудахгүй. 8-р сараас эхлээд л playtime-ийн сураг дуулдаж, битүүхэндээ мөнгөө нөөж байлаа. Оюутан надад хэн зүгээр май гээд 15000төг өгөх билээ. Гэхдээ яахав хичээсэн. Айлын хүүхэд харах ч юм уу … Энэ ч ямар хамаа байхав. За тэгээд Playtime-ын хугацаа зарлагдаж 7,8 гэснийг сонсоод ӨӨӨ ХАААА гээл баярлаал…/хаха/

Ганцаараа ч хамаагүй үзнэ гэдэг уриатай миний бие сайн найзтайгаа “учирч” хамт үзэхээр боллоо. Хүсэн хүлээсэн долоон ч хаяанд ирж хамаг юмаа баглаад, ганц андтайгаа”Монгол шилтгээ”-ийг 12-ын автобусаар очлоо. Үүдэнд хэдэн хүмүүс сүртэй гэгч нь зогсоод билет шалгаад 2 тамга дараад битгий арилгаарай л гэхийн…

Тэгээд босгыг нь давбуу үгүй юу цүнх барьж аваад л нэгжээл нэг охины усыг үнэртээл хөөрхий архи л хайгаад байх шиг байгаа юм тэр юм нь надаас хол учраас хамгийн гол нь цамцанд нуусан савтай хиам талхийг маань олох вий гэж ажиглаж байтал “цэвэр” гээл оруулдаг юм байна.

…Нүдээрээ ойр орчиноо ажиглан майхан зоох аятайхан газар хайгаад нэг дажгүй газар олоод барилаа. Барих ч гэж дээ хөөрхий шиддэг майхан байсан болохоор өөр л бүх ажлыг хийчихлээ хэдэн гадас шаагаал боллоо. Мань 2 хашир гарууд байсан болохоор майхандаа цоожтой явсан тэр нь ч болсон…

Хамаг юмаа төвөхнүүлмэгцээ урьд хойно байсан хүмүүс хоол унд оруулаад байсан гээд дэлгүүрээс хүнс авахаар гарлаа. Хоёулаа ч инээд хөөрөөр дүүрэн баахан юм аваад торонд хийгээд, ортол хөмсгөө зангидсан сахландаа бүдэрч унамаар “ах” гуай ёстой no bbe гээд оруулсангүй муухай царайлаад заавал оруулна даа гэж амандаа үглэсээр хашаа давуулхаар шийдээд би гадна үлдэж найз маань дотор орж тосож авахаар яваад өгөв. Хэсэг хүлээн зогсож байтал найз маань түгшсэн царайтай асуй…

- За шидлээ шүү 1, 2, 3

Гэж давуулсаар байгаад ганц шилтэй конпот үлдлээ яахаа мэдэхгүй харж зогсноо дэлгүүрт нь буцааж өгье гээд хартал таг нь сул гайхаад жоохон эрүүлгүүлмэгч ТАГ гээд онгойчихлоо сайн хартал улаан цайм дээрээс нь идчихсэн байлаа. Нөхцөл байдлыг найздаа хэлтэл дээрээс нь шүүсийг нь угаад наад гуйгаад байгаа бацаанууддаа өгчих гэлээ. Заза гээд “буян” гэж бодоол өгчихлөө.

Ороол найзыгаа хайлаа бэнбгэнэсэн царайтай миний муу найз өөдөөс алхаж явнаа.

- Сая нөгөө нэг хамгаалагч нь таараад би айгаад гэхдээ зүгээр л явуулчихлаа гэж байна.

Сайхан сэтгэлтэй зовлон ойлгодог л хамгаалагч юм.

Бөөн инээдэм хаха гэсээр л майхан руугаа гэлдрэв.

Энэ тэрүүгээр явсаар байтал тоглолтын цаг болжээ.

Хамгийн эхний дуучин Азжаргал нөгөө яагаав Universe best songs ордог бяцхан охин таалагдсан хөөрхөн хоолойтой юм байна билээ.

Өө тэгээл дуулаал байсан…

Гэхдээ эхний дуучнаар тийм уянгалаг уйтгартай дуу дуулуулсан нь жоохон тиймхэн байсан. Гэхдээ зүгээр. Нэг зүйлийг хэлэхэд ихэнх дуунууд цаг агаартайгаа гайхалтай зохицож байсныг онцолмоор байна.

Ар араасаа хамтлаг дуучид наадамдаа ая дуугаа хайран найргүй шидэлж сэтгэл хөдлөлөөр дүүрэн байлаа.

Хэсэг хамтлагийн дараа LEFT LIMBO гэдэг хамтлаг гарч ирсэн хөгжмийн хувьд эмх цэгцтэй их эвтэйхэн хамтлаг байсан. Дажгүй шүү. Энэ үеэр цаг агаар хичнээн ааш гаргахаараа “рекорд”-ыг жинхэнэ тогтоож байлаа. Нэг бороо ороол, нэг нар гараал хүссэн юмандаа ирсэн хүмүүс хоорондоо нар хур нь тэгширсэн…хувьтай хүн хурнаар…гээл. Баясана.

Тэнгэр ч хар үүлэнд дарагдаж нарнаас холдоод харанхуй боллоо. Гэтэл гэнэт цав цагаан шүд энэ бол Бүдээ. L-Guards гэсээр таних танихгүй зөндөө хамтлагаар бөмбөгдүүлсэн заримынх нь хувьд жинхэнэ сэргэлт байлаа… ҮҮ-АА гэсээр л бут авч гарлаа…

Даарч байсан хүмүүсийг овоо гол оруулсан даа…За тэгээд араас нь Моханик гарч, үзэгчдийг яг л мэдрэмжээрээ наадуулж энэ тэнд бөөн бөөнөөр дэвхрэлдэж үсэрч үсээ савж бөөн шороо … Хөөрхий хэдэн ROCK-руудийнхаа тоосыг хүртсээн хүртсэн.

Даваажаргал ч амьд хөгжим үзэгчид 2-ыг гайхалтай хүчтэй хоолойгоороо холбосныхоо төлөө өөрөө ч жинхэнэ хөгжмийн амт шимтээс тултал нь мэдэрч гитараа хүртэл бэлэглээд авсаан. Ёстой мундаг.

Манай залуус бас заримдаа хөгжимдөө манараад ч юм уу пивондоо манараад ч юмуу хэтэрхий бүдүүлэг авир үе үе тоглолтын үеээр шургуулж байлаа. Headline-ийг дуулж байх үеэр L-Guards L-Guards гэх нь тун таагүй.

Орой болж Madness-ийн “бэр” Daisy ахай уянгалан уянгалсаар нүдээ анин дуундаа орж байгаа харагдсан.

Түүний дараа таалагдсан нэг хамтлаг. Ямар хамтлаг гэж бодож байна. Тийм ээ энэ бол LEGO. Сайхаан сайхан.

Уламжлал ёсоор олны танил хэмээгдсэн хамтлагууд дууны сэржим дуслуулсан. The Pips, Headline гэх мэт…

Дараа нь монголын Radiohead болох A-Sound…Тэмүүлэн сайхан дуулсан. Энэ дашрамд гэдэг билүү БАЯРЛАЛАА ХӨГШӨӨӨН.

The Lemons

Хөтлөгч за Одноо гараад ир! Гэхэд Год хийгээл гараад ирсэн. Өмнө нь A-Sound дуулсныг мань эр хөөрхөн ёжлоод авсан.

- Миний радио надтай… гээл дуулж гарсан

Хөөрхий муу Тэмүүлэн уур нь бага зэрэг хүрсэн биз.

Гэнэт Тулагаа микрофон шүүрч аван цаасан дээр тэмдгэлэсэн хамтлагууд ГОЁ шүү гээл энүүхэндээ л гэхэд хөөрхөн “халчихсан” байсан аргагүй дээ… Лемонуудын 7 жилийн ой байсан юм чинь…

- Happy birthday to U … the lemons happy birthday TO U… хэмээн үзэгчид хоолой нийлүүлэн дуулж өгтөл уярсан Тулагаа:

- Баярлалааа, өнгөрсөн жилийн Playtime надад хамгийн их таалагдсан гэхдээ энэ жилийнх илүү сайхан байна. Манай Нацагаа ах үг хэлж байгаагүй энэ тэр гээл хөөрхий Нацагдорж гуай айсуй…

- Playtime-ийн хамгийн шилдэг хамтлаг бол The Lemons ҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ гээл

Надад үнэндээ жоохон онцгүй санагдсан. Арай ч дээ… зөндөө л сайн хамтлаг бий шүү дээ. Ийм сонин юм яриад байдаг болохоор урд өмнө нь үг хэлж байгаагүй биз…

Гэтэл гэнэт халсан Тулагийн маань гитарын нэг утас нь “чадрав”. Тэгсэн яасан гээч “ТУЛАГАА ийм гитар тоглодоггүй” гэнээээ. Юу гэдэг билээ бяруу болоогүй байж бухын баасаар баана гэдэг яг тэр дээ.

За тэгээд Лемончуудын араас Цагаан сүүдэр Бэрд зэрэг хамтлаг үнэхээр надад хөгжмөөр яаж манарч болдог вэ гэдгийг утгаар нь харуулсан. Тамхи татах шиг л болсон…архи ч юм уу

Галын наадам

Түүдэг гал тойроод цоглог аянд хэний ч хамаагүй мөрөн дээр гараад тавиад инээх сайхан мөч.

Дүгнэлт

Playtime бусад тоглолт наадмаас тэс өөр учир нь чи тэнд хэн байх юу хийх юу өмсөх чухал биш чамайг “ийм тийм”харцаар нүдэхгүй. Жинхэнэ эрх чөлөө… Эцсийн эцэст бид РОК ГЭР БҮЛ болсон шүү дээ.

Асуудлууд

Playtime-ийн үеэр хогны “тоо толгой” хэрээс хэтэрч, ОО-ийн том нүхийг олдоггүй гадуур баагсадын хэмжээ дээд цэгтээ тулж байсан. Мөн хөгжим техник дээрээ илүү анхаарах хэрэгтэй. Юм л болвол Бумбаарай ах аа! Ингээч тэгээч гээл…

Энэ яавах гэж бодоход тэр хоол оруулахгүй байна гэдэг арай л “биш ээ”. Тэгээд дотроо боломжийн хоол зарж болноо доо АЙН

Өндөг шиг өөгүй юм гэж юу байхав цагаа тулбал зарим өндөг ч гэсэн өөтэй л юм билэээ /хаха/…

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Termless (зочин)

Паа хаха угаасаа өөтэй байдиймдаа гоё болсон байна энэ жил Funny дараа жил SUPER FUNNY нийтэл бичээрэй! Хогоо хогийн саванд нь хийцгээе ард түмээн хаха

eba (зочин)

hahaha ireh jil 4ule 3 day te.,.,sxaan gj .,

JKl (зочин)

hehe goy niitlel bna

Аниргүй (зочин)

жаахан байхад зүгээр л яваад орчихож байсан одоо тэгэж болкү л байхдаа тиймааа

...

Тийм л байх

А.Энхмэнд

Хэхэ... Playtime нүдэнд харагдаж байна ш д... Нээрээ Лемонс тайзан дээр жаахан бүдүүлэг зан гаргасаныг эс тооцвол гоё болсон шүү... Дүгнэлт чинь их таалагдлаа... Би энэ жил анх удаа л Playtime-ийг үзсэн... Чиний хэлсэнээр яг нэг гэр бүл шиг санагдсан...

13

гоё бичжээ..2дох өдөр нь Madness үнэхээр гоё байсан.

Termless (зочин)

Madness, Nisvanis - ийг үзэж чадаагүй явсандаа л харамсаад барахгүй юмдаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)